Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймаг гурав дахь удаагаа “Монгол улсын шилдэг аймаг”-аар шалгарлаа

Орхон аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийслэл, 21 аймгаа тэ

Орхон аймаг гурав дахь удаагаа “Монгол улсын шилдэг аймаг”-аар шалгарлаа
Орхон аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийслэл, 21 аймгаа тэргүүллээ. Энэхүү амжилтаараа  "Монгол Улсын шилдэг аймаг"-аар шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа. Орхон аймаг 2017-2019 онуудад гурван жил дараалан Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, шударга байдлын үнэлгээ, хөндлөнгийн байгууллагын үнэлгээ гэх мэт арван нэгэн үзүүлэлтүүдээр улсын шилдэг аймгийн болзлыг   хангажээ. Тодруулбал 2019 оныг  Монгол улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан бүх бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтаа боловсрол, эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид чиглүүлсэн. Энэ онд Орхон аймагт 928 хүүхдийн сургуулийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилгууд, багийн хөгжлийн төвүүд баригдаж байна. Үүнд ард иргэд, ААН байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй байгааг Орхон аймгийн Засаг дарга шагнал гардах үеэрээ онцолж байсан юм.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.