Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гудамж, талбайд байршуулсан ААН, албан байгууллагын самбаруудаас илэрсэн зөрчил

Хотын төв болон гудамж талбайдбайрлахсурталчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байнахэмээн иргэдээссаналирдэг. Орхон аймгийн ИТХ-ын дарга П

Гудамж, талбайд байршуулсан ААН, албан байгууллагын самбаруудаас илэрсэн зөрчил
Хотын төв болон гудамж талбайд байрлах сурталчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна хэмээн иргэдээс санал ирдэг. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэт хотын төв болон бусад гудамж талбайд байрлуулсан төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал бүхий самбаруудын байршил, өнгө үзэмж, аюулгүй байдал, хэлбэр хийц, агуулгад холбогдох байгууллага, албан тушаалтнаар үнэлгээ дүгнэлт гаргуулж сайжруулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад чиглэл болгосон билээ.  Энэхүү үүрэг чиглэлийн дагуу холбогдох албаны хүмүүс Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байрлах гадна самбарын өнгө үзэмж, аюулгүй байдал, зар сурталчилгаа хуульд нийцэж байгаа эсэх, хулдаасан материалын хэвийн байдал зэрэгт үзлэг хийжээ. Аймгийн хэмжээнд төрийн 13 байгууллагын 50-н самбар,  21-н аж ахуйн нэгжийн 58-н самбар, 3 иргэний 3 самбар, нийт  111 ширхэг самбар байгаагаас 11 аж ахуйн нэгж, иргэний 20 самбараас зөрчил илэрсэн байна. Зөрчил илэрсэн самбарын эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид албан тоот хүргүүлж, гарсан зөрчлийг арилгуулах, өнгө үзэмжгүй хулдаасан материалыг солиулах зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлжээ. Мөн Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 9 байгууллага, аж ахуйн нэгжийн 18 самбарт “Маскаа зүүцгээе” уриалгыг байршуулсан байна.              
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.