Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

!Хийжүүлсэн ундааны байнгын хэрэглээнээс болж 13 настай хүү амь эрсдэх дөхлөө

Өнгөрсөн долоо хоногоос Орхон аймгийн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 13 настай хүүхэд ходоодны шархнаас цус алдсан, улмаар хүнд хэлбэрийн цус багадалтанд орсон байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Энэ

!Хийжүүлсэн ундааны байнгын хэрэглээнээс болж 13 настай хүү амь эрсдэх дөхлөө
Өнгөрсөн долоо хоногоос Орхон аймгийн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 13 настай хүүхэд ходоодны шархнаас цус алдсан, улмаар хүнд хэлбэрийн цус багадалтанд орсон байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь эцэг эхчүүдийн  хүүхдээ бэлэн мөнгөтэй шууд харьцуулж, зохистой хэрэглээнд  нь хараа хяналт тавихгүй байгаатай шууд холбоотой байсан байна.  ...Хүү эмнэлэгт хүргэгдэхдээ ходоод, гэдэсний шархлаатай. Шархнаас цус алдсан. Биеийн байдал хүнд, амь нас нь эрсдэх аюултай байсан байна. Тэрээр өдөр тутамдаа хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байсан байна  Ходоодны шархлаа нь хеликобактер, стресс, удамшлын шалтгаантай байж болох ч амьдарлын хэв маяг, хоол хүнсний зохисгүй хэрэглээ онцгой нөлөөлдөг байна. Тухайлбал ходоодны шархлаагаар өвчилсөн насанд хүрэгчдийн 60-70% нь хүүхэд насандаа өвчилж эхэлсэн байдаг. Тэдний хоол хүнсэнд хийжүүлсэн ундаа, бэлэн хоол, шарсан төмс-чипсний хэрэглээ өндөр. Мөн зурагт үзэнгээ иддэг, хэт ихээр илүү амтлаг, хуурай хүнс хэрэглэдэг зэрэг нь голлох хүчин зүйл болж байгааг дээрх хүүхдийн жишээ харуулж байна.       Эцэг эхчүүд Covid-19 гэх цар тахлын үед гэртээ байгаа хүүхэд тань  юу идэж ууж байгаа, цаашид эрүүл мэндэд нь  сөрөг үр нөлөө үзүүлэх, хүний биед ашигтай, ашигтай бусыг ангилан, анхаарч өгөх, амьдарлын хэв маягт илүү анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр Covid-19-ийн тархалт, тоо мэдээллийг хүүхдэд бус зөвхөн  насанд хүрэгчдэд зориулан мэдээллийн урсгалаар гаргаж байгаа нь тэднийг айлгаж, стресст автуулж байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байна.         Дашрамд дурдахад  ходоодны шархлаагаар 100 мянган хүүхэд тутамд 3.5 % буюу үүнд хөвгүүд илүү өртөмтгий байгаа юм. Энэ тоо үзүүлэлт нь 1991 онтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.