Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймагт "ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ" олгох шинэчилсэн журам

Орхон аймагт 28 эмийн сан 89.5 сая төгрөгийн эмийг иргэдэд олгодог байсан ч, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс улс, орон даяар эмийн хөнгөлөлт олгож байгаа бүх эмийн санд 800,000 төгрөгийн нэ

Орхон аймагт "ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ" олгох шинэчилсэн журам
 Орхон аймагт 28 эмийн сан 89.5 сая төгрөгийн эмийг иргэдэд олгодог байсан ч, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс улс, орон даяар эмийн хөнгөлөлт олгож байгаа бүх эмийн санд 800,000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохоор болсон юм.       Дээрх шийдвэрийн дагуу  Орхон аймгийн нэг эмийн санд 800,000 төгрөг нэмэгдэж, 28 эмийн санд нийт 22 сая төгрөгийн эм хөнгөлөлтөөр авч болох боломж бүрдлээ.       Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдэд хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй, зөв зохион байгуулалттай хүргэх зорилгоор " ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ" олгох шинэчилсэн журам баталсан.  Үүнд:  Сар бүрийн 5-наас цахимаар жор бичих Нэг эмч өдөрт 20 цахим жор бичнэ Сард нэг өрхийн 1-2 хүнд хөнгөлөлттэй эм олгох жор бичнэ Эмийн жорын дундаж хөнгөлөлт 25.800 төгрөг байна ӨЭМТ-үүд хуваарилагдсан эмийн санруу үйлчлүүлэгчээ илгээнэ Бүх хөнгөлөлттэй эм олгодог эмийн сангийн санхүүжилтийг тэнцүү хуваарилсан байх Зөвхөн тухайн хүнд эмчийн бичсэн онош, эмчилгээний заалтыг амбулторын картны тэмдэглэлээс үндэслэн цахим жор бичиж байхаар тусгажээ  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.