Г.Сайн-Итгэл: Багийн Засаг даргын ажил нь нэг эзний 2 зарц мэт ажиллахыг шаарддаг
Г.Сайн-Итгэл: Багийн Засаг даргын ажил нь нэг эзний 2 зарц мэт ажиллахыг шаарддаг
Хүрэнбулаг багийн Засаг дарга Г.Сайн-Итгэл: Багийн Засаг даргын ажил нь 2 эзний 1 зарц мэт ажиллахыг шаарддаг. -“Миний ментор бол эцэг эх маань”– Хүрэнбулаг багийн Засаг дарга Г.Сайн-Итгэлтэй ажил байдлынх нь талаар ярилцлаа. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Ярилцлагадаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Би 2011-2015 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг Уул Уурхайн Цахилгаан Тоног Төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Одоо Засагт хан дээд сургуульд Төрийн захиргаа удирдлага мэргэжлээр магистраа төгсөх гэж байна. Анх 2016 оны 11-р сарын 11-ний өдөр Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тухайн үед 23 настай багийн Засаг дарга болж байлаа. Саяхан Монголын Нутгийн удирдлагын Холбооноос Монгол улсын бүх багийн Засаг дарга нарыг аймаг аймгаар нь хамруулсан сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдсан энэ үеэр өөрөөсөө залуу багийн Засаг дарга байгаа үгүйг сонирхож асуухад олдоогүй. Тэгхээр Монгол улсын хамгийн залуу засаг дарга юм билээ. \/инээв\/     Залуу хүн улс төрийн албан тушаалтан тэр дундаа багийн Засаг даргаар ажиллана гэдэг амаргүй байх. Энэ ажлыг хийх шалтгаан байв уу? Төрд залуу хүний оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Тэр ч үүднээс төрийн анхан шатны нэгж болох баг хороонд ажиллаж, бусад залуусаа уриалж, дуу хоолойгоо хүргэх, хийж бүтээх, залуусын санал санаачилга оролцоог нэмэгдүүлэхээр зориглон энэ ажлыг сонгосон. Ер нь л оюутан байхаасаа олон нийтийн ажилд их идэвхитэй оролцдог, сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга, Орхон аймгийн оюутны холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймийн Улаан Загалмайн хорооны Залуучуудын салбар зөвлөлийн ахлах, сургагч багш гээд нийгмийн идэвхи оролцоо сайтай оюутан байсан. Сургуулиа төгсөөд ч энэ маань орхигдоогүй. Өөрийгөө улам хурцалж дайчилж явах ёстой гэж боддог. Тухайн үед ажлын олон санал ирж байсан ч төрийн анхан шатнаас нь ажлыг хийж үзэх нь зөв гэж энэ шийдвэрийг гаргасан. Багийн Засаг даргаар ажиллаад 4 дэхь жилдээ орж байна. Энэ хугацаанд багийн ажлын албанд ямар өөрчлөлт гарсан бэ? Нэг талаасаа багийн Засаг дарга нь төрийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэхээр төрийг төлөөлж, нөгөө талаасаа иргэдээс сонгогдсон учир иргэдийг мөн төлөөлдөг. Ингэхээр багийн Засаг даргын ажил гэдэг 2 эзний нэг зарц мэт ажиллахыг шаарддаг. Төрийн байгууллагын ажлын стандарт, үйлчилгээ, харилцаа хандлага, ёс зүй гэж чухал зүйлс байх ёстой гэж боддог. Анх ажил авч байхад энэ зүйлс алдагдсан юм шиг санагдсан. Ингээд ажлын албаны ажиллах орчин нөхцлийг сайжруулах, иргэдэд ая тухтай хурдан шуурхай үйлчилгээг хүргэх, төрийн албаны архив бичиг хэргийг эмхэлж стандартад оруулах, иргэдийг хотын соёлд уриалах, соён гэгээрлийн ажлуудыг түлхүү хийх, орчин үеийн “цахим баг” болох гэх мэт ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрээд байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй ажлын албанд тодорхой нэг стандартийг мөрдлөг болгуулахын төлөө хамт олноо сургаж дадлагажуулах нь хамгийн эхний ажил болсон. Бид өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй шүү дээ. Үйлчилгээний стандарт гэдэг зүйлийг л мөрдлөг болгохыг зорьж байна.              Анх ажлаа хүлээж аваад сэтгэгдэл ямар байсан бэ? Багийн ажлын албаны ажлыг хаанаас хэрхэн яаж эхлэвэл болох, би яг юуг хийж гүйцэтгэх ёстой, иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой талаар анх ажил авсаныхаа дараа өрөөндөө яг 7 хоног нам сууж танилцаж байснаа санаж байна. Манай ажилчид ч гайхаж байснаа дараа нь ярьдаг юм. Ажлаа мэдэхгүй өрөөндөө суугаад байна л гэж бодсон гэсэн. Багийн иргэд залуу хүн багийн Засаг даргаар ажиллах болсоныг хэрхэн хүлээж авсан бол? Анх өрөөндөө иргэн хүлээж авах, гадуур гарч айл өрхүүдтэй уулзах үед иргэдийн хандлага хэтэрхий залуу хүн гэхээр хэр байх бол гэсэн бодол эмээлт хааяа буудаг байсан. Гэхдээ орж ирсэн, уулзсан иргэд маань харин ч одоо цагт залуу хүмүүсийн оролцоо төрд хэрэгтэй, ахмад буурлуудаас суралцаж, хийж хэрэгжүүлж явсан зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, шинэ, шинэлэг зүйлсийг санаж сэдэх хэрэгтэй залуу хүний эрч хүчээр ажлаа урагшлуулаарай олон сайхан урмын үгээр ажлаа улам илүү урам зоригтойгоор гүйцэтгэх болсон. Баян-Өндөр сум 22 багийн 7 нь хотын төвийнх. Танай багийн тухайд эдгээрээс онцлог нь юу вэ? Монгол улсын хэмжээнд 1 багт 553 өрх, 1985 хүн ам ноогдож байхаар заасан байдаг. Манай багийн хувьд 2019 оны жилийн эцсийн байдлаар 1640 өрхийн 5591 хүн ам амьдарч байна. Ингэхээр улсын дунджаас даруй 2,1 дахин их ачаалалтай ажилладаг гэсэн үг. Зарим алслагдсан сумдын хүн амыг 2-3 нийлүүлсэнтэй тэнцэхүйц байдалд багийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа юм. Манай багийн ажлын алба нь Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан гэсэн 3 үндсэн орон тоотой, гэрээт 5 хэсгийн ахлагчтай үйл ажиллагаа явуулж байна. Мөн багийн дэргэдэх ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, анхны тусламжийн нөхөрлөл, хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн холбоодууд зэрэг иргэний байгууллагуудтай хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Багийн төвд Эрдэнэт хотын түүх дурсгалын гол өвүүд байдаг байхаа? Тиймээ. Хотын гол түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалууд, амралт чөлөөт цагийг өнгөрөөх анхдагчдын хөшөө, Цэдэнбал агсны хөшөө, Хүрэнбулаг рашаан, усан оргилуур, хүрхрээ, гэрэлт гудамж зэрэг газрууд болон Ниймгийн даатал, Татварын хэлтэс, Эрдэнэт-Ус, Эрдэнэт үйлдвэрийн захиргааны төв байр зэрэг томоохон байгууллагууд байрладаг. Аймгийн төв хийд Гандан Шаддүвлин болон бусад 3 хийд сүсэгтэн олонд үйлчилэхээс гадна Эрдэнэт хотын худалдаа, үйчилгээ, банк санхүүгийн байгууллага төвлөрсөн, нийтийн орон сууцны 4-р хороолол, хувийн орон сууцны 11-р хорооллоос бүрддэг. Сонирхуулж хэлэхэд хамгийн олон алдар гавьяатнууд хөдөлмөрийн баатрууд амьдардаг, хамгийн олон дарга нар амьдардаг, сэхээтнүүд олонтой, харьцангуй тайван амгалан баг гэж болно. Тайван амгалан багийн оршин суугчдаас ирдэг санал хүсэлт, гомдолын зонхилох хувь нь юу байдаг бол? Ихэнх гомдол саналыг СӨХ-той хамааралтай гомдол санал эзлээд байгаа. Орцны цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал гэх зэрэг гомдлууд юм. Гэхдээ үүнийг зөвхөн СӨХ-ны асуудал гэж болохгүй юм. Иргэд оршин суугчид бид өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэр цэмцгэр, аятай тухтай байлгахын тулд хичээх хэрэгтэй. СӨХ л цэвэрлэх ёстой мэтээр бодож орцондоо хогоо хаядаг, орчноо бохирдуулдаг байж болохгүй. ИТХ-ын төлөөлөгчидтөй хамтран ажиллаж байж багийн ажил гүйцэтгэл сайн байх нь гарцаагүй. Төлөөлөгчидтэй хэр ойрхон ажилладаг вэ? Хүрэнбулаг багийн хувьд хүн амын тоогоороо аймгийн 2 төлөөлөгч, сумын 2 төлөөлөгч сонгогдсон байдаг. Төлөөлөгчид маань багийн ажлын албаны ажлыг байнга дэмжиж, уялдаа холбоо сайтай ажилладаг. Ийм ч учраас багт тулгамдсан асуудлууд орон нутгийн хэмжээнд хурдан шуурхай шийдвэрлэгдэж явдаг гэж болно. Засаг дарга болсоноос хойш багт хийсэн хөрөнгө оруулалтын ажлууд бий байх. Гол тулгамдаж байсан, нэн түрүүнд хийх шаардлагатай ажлууд байв уу? Улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд байдаг. 2016 оноос хойш манай багт улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд байхгүй. Улсын төсөв гэдэг маань өөрөө томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд л даа. Манай багийн хувьд нэн шаардлагатай хөрөнгө мөнгө ихээр зарцуулагдах бүтээн байгуулалтын ажил байхгүй. Иймээс зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу хийгдэж байгаа ажлууд голлож байна. Тухайлбал? Хамгийн гол ажлуудын нэг нь бол багийн нутаг дэвсгэрт хамаарах бүх орон сууцны дээвэр засварын ажлыг чанартай сайн гүйцэтгэж дууслаа. Энэ онд нэг блок байрны дээвэр засварын ажлыг гүйцэтгэхээр тусгагдсан байгаа уг ажил хийгдчихвэл багийн хувьд дээвэр засварын асуудалгүй болж байна. Мөн аймаг орон нутгийн зүгээс хүүхэд багачуудын тоглож наадах орчин нөхцөл, ахмад буурлууд салхилаад суух тохилог орчныг бүрдүүлж өгөхөөр Амралт чөлөөт цагийн талбай дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Тус дэд хөтөлбөр манай багийн хувьд амжилттай хэрэгжиж тоглоомын талбай шинээр байгуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлууд хийгдэж байна. Энэ дунд элэгдэл хорогдон хугацаа нь дууссан болон эвдрэл гэмтэлтэй талбай бий. Үүнийг бид бүгд шинэчлэн сайжруулах ажлыг төлөвлөн ажиллаж байна. Мөн хүн амын төвлөрөл ихтэй орон сууцны хороолол учир авто машины зогсоолын асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг бид өөрсдийн боломж бололцоогоор шийдвэрлээд явж байна. Зарим газруудад зогсоол нэмж хийе гэхэд ногоон байгууламж эвдэж сүйтгэх болдог гээд асуудал их учир тэр бүр иргэдийн хүссэн газар зогсоолын асуудлыг шийдвэрлэж чадахгүй тохиолдлууд байна. Одоо хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна? Энэ онд бид 4.14, 16, 18, 20-р байрны дундах замыг өргөтгөж нэмэлт зогсоолуудыг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хотын төвийн багуудын дунд жишиг цэцэрлэгт хүрээлэнг 4-р сургуулийн талбайд байгуулах, бас бус ажлуудыг төлөвлөөд төлөөлөгч нартаа уламжлаад явж байна. Зөвхөн хөрөнгө оруулалтын ажлуудыг л төлөвлөөд гүйцэтгээд сууна гэдэг учир дутагдалтай. Багийн иргэдэд чиглэсэн өөр ямар ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн бэ? Тэгэлгүй яахав. Түрүүнд яриандаа дурдсанчлан манай багийн хувьд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх газар харьцангуй бага, төвийн баг учир бүх зүйл нь жигд явж байгаа. Иймээс сүүлийн 2 жилд бидний зорьж байгаа зүйл бол иргэдийг соён гэгээрүүлэх ажил гэж харж байгаа, мөн залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Сошиал орчин хөгжсөн,  хүн бүр үүнээс л мэдээллээ авдаг болсон цагт бид энэхүү цахим ертөнцийг ашиглаж түүгээр дамжуулан багийн иргэдэд мэдээ мэдээлэл өгөх, тэднийг зөв сайхан, эерэг зүйлд уриалах, иргэдээс ирж байгаа гомдол санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх гээд “цахим баг” болгох шийдлүүдийг эхнээс нь авч хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр иргэдийн ухамсартай ажиллая гэдэг чиглэлээр амьдарч буй орчноосоо эхлэн цэвэр цэмцгэр байж хотын соёлд суралцъя гэсэн уриалгуудыг ихээр явуулж байна. Та иргэдтэйгээ хэр ойр ажилладаг Засаг дарга вэ? Багийн ажлын албаны ажил бол дан ганц өрөөнд суугаад иргэд хүлээж авч уулзаад суух ажил биш. Ихэнх тохиолдолд багийн нутаг дэвсгэрээр явж хаана ямар болохгүй, бэрхшээлтэй  болоод болж бүтэж буй зүйлс байна. Хаана хэнд асуудал тулгарсан байна, аль газарт маань засвар үйлчилгээ шаардлагатай байна гэх зэргийг өөрийн биеэр үзэж, дээд шатны удирдлагуудад мэдээлэх, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй ажил юм. Залуу хүний хувьд хийж үзэх юмсан, өөрийгөө энэ талаар илүү хөгжүүлэх юмсан гэсэн бодол бий байх. Энэ тухайгаа сонирхуулна уу? Аль болох байнга суралцаж байхыг эрмэлздэг. Учир нь нийгмээ дагаад хүн хувьсан өөрчлөгдөж байдаг. Заавал нэг газраа байж сурч хөгжих албагүй. Дотоодод болон гадаадад боловсрол эзэмших нь нэг зоосны хоёр тал. Иймээс аль нэгийг нь биш хоёр сонголтыг бүгдийг нь ашиглах ёстой л гэж боддог. Хэдийгээр дээд боловсрол эзэмшээд, одоо магистраар суралцаж байгаа ч гэсэн тасралтгүй суралцаж, олон талын мэргэжил эзэмжиж боломж гарвал гадаадын аль нэг оронд очиж суралцан боловсролын төвшинөө нэг шат ахиулах юмсан гээд дотроо бодоод л явж байна. Дэлхий ертөнц ийм хурдтай хөгжиж байхад бид ганцхан мэргэжил эзэмшээд хангалтгүй. Ажил төлөвлөлт бол ажлыг амжилттай гүйцэтгэх шилдэг арга гэдэг. Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Яг одоогийн нөхцөл байдал ч гэхүү, гүйцэтгэж буй албан тушаалтай маань холбоотойгоор яг ийм ажлыг энэ цаг хугацаанд гэсэн төлөвлөгөө гаргахад хүндрэлтэй. Тийм хэдий ч ерөнхий чиглэлүүдээр нь ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ажилладаг. Багийн ажлын албаны хувьд хийж гүйцэтгэх ажил ихтэй үүнийгээ дагаад гаргах төлөвлөгөөнүүд байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, батламжаар хүлээсэн үүргийнхээ дагуу хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хүүхэд хамгааллын хамтарсан багийн төлөвлөгөө гээд тоочвол олон чиглэлд олон төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байдаг. Эдгээрийг бүгдийг календарчилсан байдалд оруулаад тухайн хугацаанд нь хийж гүйцэтгээд л явбал асуудал бага тулгардаг. Залуус хэн нэгэн хүнийг Ментор болгосон байдаг. Харин таны тухайд? Мэдээж залуу хүний хувьд зөв үлгэр дуурайл авах олон сайхан хүн байлгүй яахав. Хамгийн гол хүн маань миний эцэг эх юм байна. Аав ээжийнхээ хэлсэн захьсан үг бүрийг л хүлээж авч хэрэгжүүлж, амьдралдаа мөрдлөг болгохыг зорьж явдаг. Юунаас эрч хүч авдаг вэ гэвэл. Үр хүүхэд гэдэг хүнд хамгийн их эрч хүч өгдөг гэдгийг саяхан мэдэрсэн шинэхэн аав байна. Хамгийн их хайр, хамгийн их эрч хүчийг тэр бяцхан зүрх бэлэглэдэг юм байна. Мөн “ар нь бат” гэдэг шиг ар талыг гэр бүлээ асуудалгүй дааж байдаг эхнэрээсээ их урам зориг эрч хүч авдаг шүү. \/инээв\/ Ментор гэснээс би бас саяхан 10 жилийн хүүхдүүдэд өөрөө ментор хийж үзлээ. Нэг охин надаас “Та залхуу хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ, залхууралтай яаж тэмцэх вэ?” гэж асуусан. Залхуу хүнд ямар ч найдвар байхгүй. Хүн өөрийгөө залхуу гэж бодож л байгаа бол тэр чигээр нь хаях хэрэгтэй. Тэр хүний амьдрал дууссан гэсэн үг гэж би хариулсан. Залхуурлаа давж чадсан хүнтэй л ажил, мэргэжил, хөгжлийн талаар ярилцах боломжтой. Манай залуус их сэтгэлийн хөдлөлтэй хэр нь маш залхуу болсон юм шиг санагддаг. Маш залхуу! Фейсбүүк дээр нэг сургалт зарлахад идэвхтэй юм шиг байгаа хэр нь яг цагаа тулахаар ирдэг нь маш цөөхөн. Иймхэн зүйл дээр л залхуурч байвал өөрийгөө хөгжүүлэн амжилтад хүрч, эх орноо хөгжүүлнэ гэж ярих нь шал худлаа зүйл. Тэгээд залуу хүний хувьд дүү нартаа захиж хэлэхэд хүн эхлээд чаддаг юмтай болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Гутал засварчин бол тэр ажлаа, хуульч бол тэр л ажлаа маш сайн, тултал нь хийж чаддаг байх ёстой. Хүн бүр хариуцсан ажлаа яс хийж чаддаг чанар бидэнд дутагддаг. Ямар ч ажлыг өөрийн санаанд 100 хувь нийцтэл хийдэг зан залуучуудад үгүйлэгдээд байгаа шүү. Өөрийн зарчим болгодог үг юу вэ? Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй. Жижиг юманд хариуцлагатай хүн л том ажилд хариуцлагатай байдаг. Сахилга, хариуцлагатай байж чаддаг зан бидэнд үнэхээр дутагдаад байна. Залуусыг цэргийн албанд явуулж энэ чадварыг суулгамаар байна. За тэгээд эцэст нь хэлэхэд “яах гэж эхэлсэнээ сана” гэдэг үгийг өөртөө байнга хэлдэг. Ард нь гарч чадахгүй л байсан юм бол юунд эхэлсэн юм, яах гэж эхэлсэн юм гэж өөрийгөө байнга хурцалдаг даа. Аливааг эхлүүлсэн л бол чанартай, сэтгэлтэй гүйцэтгэж ард нь гарч байж л санаа амардаг зантай гэх үү дээ. \/инээв\/ Ярилцсанд баярлалаа Таньд ажлын амжилт хүсье! Ярилцсан: В.Цэнд
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа