Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Загвар өмсөгч А.Чингүүнд 10 орчим залуус халдаж, хүнд гэмтэл учруулжээ

Өчигдөр \/2020.04.08\/ орой загвар өмсөгч А.Чингүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан лайв бичлэг хийж, 10 орчим залуус биед нь зүй бусаар халдсан тухай мэдээлсэн. Түүний нүүрэн хэсэг хөхөрч, хүнд зодуул

Загвар өмсөгч А.Чингүүнд 10 орчим залуус халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Өчигдөр \/2020.04.08\/ орой загвар өмсөгч А.Чингүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан лайв бичлэг хийж, 10 орчим залуус биед нь зүй бусаар халдсан тухай мэдээлсэн. Түүний нүүрэн хэсэг хөхөрч, хүнд зодуулсан нь бичлэгээс харагдаж байв. А.Чингүүнийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганболдын нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар тэрхүү 10 орчим залуус зодсон гэдэг тайлбарыг тэр өөрөө хийсэн. “Би Т.Ганболд гэдэг хүнийг хүндэлдэг. Түүн рүү дайрах шалтгаан надад байхгүй. Ийм байхад намайг олуулаа нийлж зодлоо” гэсэн утгатай зүйлийг А.Чингүүн ярьсан юм. Харин өнөө өглөө тэр нүүр хуудсандаа эмнэлгийн рентгэн зургаа байршуулж, нүдний ухархай цөмөрсөн, сохрох магадлалтай гэх эмчийн дүгнэлт гарсан талаар бичжээ. Удалгүй үүнийгээ устгасан байна. Загвар өмсөгч А.Чингүүн болон УИХ-ын гишүүн Н.Учрал нарын садан төрлийн холбоо ч мөн болсон үйл явдалд холбоотой гэх байр суурь сошиал орчинд харагдаж байна. eguur.mn    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.