Олимпын наадам албан ёсоор хойшиллоо
Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшилж байгааг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хороо\/ОУОХ\/-ны ерөнхийлөгч Томас Бах нар өнөөдөр\/2020.03.24\/ баталлаа
Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшилж байгааг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хороо\/ОУОХ\/-ны ерөнхийлөгч Томас Бах нар өнөөдөр\/2020.03.24\/ баталлаа.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт санал тавин зөвшөөрч ийнхүү Токио-2020 олимп 2021 оны зун зохион байгуулагдахаар болж байна. Олимпийн наадам хэзээ ч энхийн цагт хойшлогдож байгаагүй юм. Харин 1916, 1940, 1944 зэрэг дайны олон жилүүдэд цуцлагдаж байсан юм. Энэ сарын 17-нд Японы олимпийн сайд Сэйко Хашимото мэдэгдэхдээ олимпийн наадам хугацааныхаа дагуу, үзэгчидтэй зохион байгуулагдана хэмээгээд байсан ажээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0