Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал анх удаа ЦАХИМААР хуралдлаа

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Орхон аймгийн Засаг даргын зөвлөл анх удаа өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутудирдан явуулав. Тус хуралдаанаа

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал анх удаа ЦАХИМААР хуралдлаа
Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Орхон аймгийн Засаг даргын зөвлөл анх удаа өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Тус хуралдаанаар: 1. Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн үзлэг, шалгалтын дүнгийн талаар 2. 2020-2021 онд Эрдэнэт хотын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний төслийн талаар 3. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2020 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түүнтэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил 4. Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар 5. Орхон аймгийн боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт 6. “Багш” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тайлан 7. “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн тайлан  8. “Анхдагч” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тайлан 9. Ахмад настнуудад чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөрийн 2019 оны тайлан 10. “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн 2019 оны тайлан  11. “Эмч” дэд хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар 12. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний биелэлт гэсэн 12 асуудлыг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгсөн бөгөөд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.