Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрүүд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Засгийн газр

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрүүд
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын өнөөдрийн \/2020.03.27\/ ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд: 1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна. 2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүйгээр бүрэн чөлөөллөө. 3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Аравдугаар сарын 1 хүртэл татвар авахгүй. 4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ. 5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна. 6. 18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна. 7. Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.