Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хувьцааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлээрэй

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 01-нд 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төг

Хувьцааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлээрэй
Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 01-нд 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ноогдол ашиг авах юм. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд үе, үе брокерын компанийг ачааллаар дарах болсон. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа юм. Харин сүүлийн үед иргэд хувьцааны дансаа онлайнаар нээлгэх нь ихэсчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.