Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Ачит Ихт” ХХК зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа

Лондонгийн металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХКөөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргасан бөгөөд өчигдөр зургаа дахь

“Ачит Ихт” ХХК зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа
Лондонгийн металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК  өөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргасан бөгөөд өчигдөр зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. 2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд анхны ногдол ашгаа хуваарилж байсан бөгөөд давуу эрхийн хувьцаа нь улирал тутам ногдол ашиг өгөх хатуу журамтайгаараа энгийн хувьцаанаас ялгаатай юм байна.  Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг олгож буй нь тус компанийн Монголд анх удаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл чийрэг хүмүүжих орчныг бий болгох зорилгоор “Мөсөн Өргөө” төслийн гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь ажиллаж эхэлснээсээ хойш 5 жилд орон нутагт 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 806 ханган нийлүүлэгч хувь хүн, байгууллагатай ажиллаж, 168 орчим тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ. Улс, орон нутгийн төсөвт 160 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гэрээний дагуу ашиглалтын төлбөрт 10 гаруй тэрбум төгрөгийг төлөөд байна.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.