Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

1072 хувьцааг худалдан борлуулах хуурамч мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна

Эрдэнэс таван толгой” ХХК 1072 хувьцаанынэгж үнийн нэрлэсэн үнийг “нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд үнэлээд буй. Гэвч ирээдүйд олгож байгаа хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалд

1072 хувьцааг худалдан борлуулах хуурамч мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна
Эрдэнэс таван толгой” ХХК 1072 хувьцааны  нэгж үнийн нэрлэсэн үнийг “нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд үнэлээд буй. Гэвч ирээдүйд олгож байгаа хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй гэдгийг "Эрдэнэс таван толгой" компаниас сануулж байна.  Худалдан авах үйл ажиллагааг зөвхөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянаж баталгаажуулна. Иймд ор үндэслэлгүй мэдээлэлд иргэдийг төөрөгдөхгүй байх нь чухал юм. Тухайлбал 1072 хувьцааг 5 сая төгрөгөөр авна, зарна гэсэн утга агуулга бүхий 50 гаруй хуурамч пейсбүүк хуудас, 30 орчим грүпп шинээр бий болж, иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл гэдгийг холбогдох албаныхан сануулсаар байна. Дээрх нь Монгол улсын компанийн тухай хууль, үнэт цаасны тухай хууль, зөрчлийн хуулиуд дээр тодорхой заагдсан байдаг байна. Монгол улсын нийт 2 511.0 иргэн Эрдэнэс таван толгойн ногдол ашиг болох 96 000 төгрөгийг авах юм. Ногдол ашигтай холбоотой  мэдээллийг www.ett.mn веб сайтаас авах боломжтой юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.