Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид БНХАУ-ын ард түмэнд 88 сая 888 төгрөг хандивлалаа
Мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд зориулан илгээсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын чин сэтгэлийн хандив болох 88 сая 888 төгрөгийг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр тус улсаас Монго
Мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд зориулан илгээсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын чин сэтгэлийн хандив болох 88 сая 888 төгрөгийг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Веньруйд гардуулан өглөө.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “COVID-19” шинэ коронавирусын халдварын тархалтын эсрэг тууштай тэмцэж, улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалахад авч хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын төр засгийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон аюулт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулан Монгол Улсын Онцгой комисст 150 сая төгрөг, Орхон аймгийн Онцгой комисст 50 сая төгрөгийг цалингаасаа хандивлаад байгаа юм.
И.Чинтогтох
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0