Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Эрдэнэтэд ажиглалтад байсан 12 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 10 цагт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тус мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “БОЭТ-ийн Халдвартын тасагт ту

Эрдэнэтэд ажиглалтад байсан 12 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 10 цагт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тус мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан нэг, “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт тусгаарласан 11 буюу ажиглалтад байсан нийт 12 иргэний хариу “Covid-19” вирусын өвчлөлгүй гэж гарсан” гэлээ. Иймд Халдвартын тасагт тусгаарласан  иргэнийг “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт шилжүүлэхээр боллоо. Мөн гэрийн тусгаарлалтад 71 иргэн байгаа бөгөөд эрүүл мэндийг нь өдөр бүр хянаж байна.  Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд, БОЭТ-ийн Халдвартын тасагт 40, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт 106, “Учралтбаяр” Өрхийн эрүүл мэндийн төвд 40 орыг бүрэн бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд “Баян-Өндөр мед”, “Талын булаг”, “Их тавт” зэрэг хувийн эмнэлгүүдийг ашиглахаар бэлтгэл хангаж байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.