“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймгийн Онцгой комисст 50 сая төгрөг хандивлалаа
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид санаачлан, “COVID-19” буюу “Коронавирус”-ийн эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа Орхон аймгийн онцгой комис
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид санаачлан, “COVID-19” буюу “Коронавирус”-ийн эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа Орхон аймгийн онцгой комисст цалингаасаа 50 сая төгрөг хандивлалаа.
Хандивын батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх уншиж танилцуулан, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад гардууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ:
- Эрүүлийг хамгаалах газар, МХГ, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын газар гэх мэт байгууллагуудын алба хаагчид өдөр шөнөгүй зүтгэж, сайн ажиллаж байгаад талархаж, ийнхүү сэтгэлийн дэм өргөж буйгаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баялаг бүтээгч хамт олны сэтгэлийн хандив болох 150 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгсөн. Тус үеэр Монгол улсын мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөгийг хандивлаж буйгаа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0