Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл \/автомашин\/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажилууллахаас татгалзахыг Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар \/2018он\/ мэдэгдэж, улмаар 2019 онд Нийслэлийн Засаг дарга захирамж гарган хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх үндэслэлээр хэд хэдэн бодит кейст үүрэгт ажлаас чөлөөлж байжээ.
Тэгвэл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр ажлаа аваад сар орчмын нүүр үзэж байна. Тэрээр ажлын эхний сардаа улсын бүртгэлийн хэлтсийн нэр дээрх "0808– X-TRIAL" маркийн автомашиныг төрсөн дүүдээ бариулж, төрийн өмчид хохирол учруулсан гэх мэдээлэл цахимаар тархах боллоо. Энэ талаар бид тодруулахад:
М.ОТГОНБАЯР: ОРХОН АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА
Хоёрны өглөө 7цаг 10 минут орчимд болсон. Би ажилдаа эрт очдог. Жолооч байхгүй байсан тул дүүгээрээ машинаа бариулсан. Эсрэг талын жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам хязгаарласны улмаас ийм явдал болсон. Буруутай этгээд машины агрегат эд ангийг захиалчихсан гэж дөнгөж сая ярилаа. Би хувьдаа ашигласан зүйл байхгүй гэв.


Л.СОДБИЛЭГ: ОРХОН АЙМГИЙН ЦГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ АЖИЛТАН, ЦАГДААГИЙН ХОШУУЧ
Тухайн нөхцөл байдалд хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зүйл болоогүй. Цагдаагийн газарт хоёр машин мөргөлдлөө гэх дуудлагын дагуу газар дээрх нөхцөл байдалтай танилцахад sonota маркийн автомашинд жолоочтой нийт 5 иргэн, x-trail маркийн авто машиныг жолоодогч ганцаараа байсан. Одоогоор шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн юм.
Цахим орчинд цуурсан шиг хүний амь нас эрсдсэн аваар осол хийгээгүй. Нөгөө талаас эсрэг талын автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх ч улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Отгонбаярын дүү тус машиныг жолоодож явсан нь үнэнг албаны эх сурвалжууд хэлж байна.
Эндээс албаны автомашиныг хувьдаа болон, ах дүүгээрээ хүрд шилжүүлэн ашиглаж буй даргын хууль бус үйлдэл ил харагдаж байна. Учир нь 2020 оны 3 дугаар сарын 02 ны өдөр улсын бүртгэлийн хэлтсийн жолооч өөр аймагт байжээ.
Б.БААСАНДОРЖ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Б.

Яг ийм нөхцөлд хэлтсийн дарга машинаа өөрөө барихаар журамлагдсан байдгийг улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэлж байна. Тэрээр мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор хяналт шалгалтын ажлын хэсэг Орхон аймагт ажиллах болсон гэлээ.
Албан ёсны жолооч болон өөрөө бус, ах дүүдээ албаны машины жолооны хүрдийг дур мэдэн шилжүүлсэн даргыг ямар хууль дүрмээр, хэрхэн шийтгэх нь, хяналт шалгалтын дараа тодорхой болох аж.
Сэтгэгдлүүд 0