"БНСУ-ын виз сунгахтай холбоотой мэдээллийг ЭСЯ вэб сайтдаа байршуулжээ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. - БНСУ-аас 6,500 гаруй иргэн ирэх гэж байна гэх мэдээлэл байгаа. Тэдгээр иргэд ирвэл ямар
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- БНСУ-аас 6,500 гаруй иргэн ирэх гэж байна гэх мэдээлэл байгаа. Тэдгээр иргэд ирвэл ямар арга хэмжээ авах вэ?
- Иргэдийн тоог ГХЯ нэгтгэж мэдээлнэ. Мөн визтэй холбоотой асуудлыг Элчин сайдын яам хариуцан ажиллаж байгаа. Виз сунгахтай холбоотой мэдээллээ вэб сайтдаа байршуулсныг иргэд маань уншиж танилцаарай.
- Улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан хөдөлгөөний ачаалал нэмэгдээд байна. Хот руу нэвтэрч байгаа болон гарч байгаа тохиолдлуудад эрүүл мэндийн байгууллагаас ямар хяналт тавьж байгаа вэ?
- Цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Иргэдийн халууныг үзэж, эрүүл мэндийн асуумж бөглүүлж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд тусгаарлана.
эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0