Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Жүдочид Варшавын тэмцээнээс гурван медаль хүртлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Варшавын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Нийт 40 орны нийт 407 жүдоч оролцсон тус тэмцээнд манай улсаас таван залуу тамирчнаа

Жүдочид Варшавын тэмцээнээс гурван медаль хүртлээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Варшавын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа.  Нийт 40 орны нийт 407 жүдоч оролцсон тус тэмцээнд манай улсаас таван залуу тамирчнаа оролцууллаа. Өнгөрсөн жил Варшавын нээлттэй тэмцээн зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар явагдаж байсан бол энэ жилээс тэмцээнийхээ цар хүрээг өргөжүүлж эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулах болсон байна Манай улсаас дараах тамирчид медаль хүртлээ: Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат хүрэл медаль, Э.Сумъяабазар шагналт байр Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль  Эмэгтэйчүүдийн  +78 кг жинд Э.Гандиймаа мөнгөн медаль тус тус хүртлээ. Манай жүдочдыг энэ амралтын өдрүүдэд \/гуравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд\/ зохион байгуулагдах Рабатын гранпри тэмцээн хүлээж байна.  эх сурвалж:zaluu.com
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.