Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

“ЭРДЭНЭТ ШУТП” ОНӨААТҮГ: Бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Улсын хэмжээнд “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд хөл хорио, онц дэглэм тогтоосон. Энэ нь ААН байгууллага, хувиараа бичил бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн сөр

“ЭРДЭНЭТ ШУТП” ОНӨААТҮГ: Бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ
Улсын хэмжээнд “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд хөл хорио, онц дэглэм тогтоосон. Энэ нь ААН байгууллага, хувиараа бичил бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн сөрөг үр дагаварыг авчирна гэж Орхон аймгийн удирдлагуудын түвшинд үзсэн байна. Иймд  “Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ-аас хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл авсан 80 иргэний 2,3,4 сарынх нь зээлийн эргэн төлөлтийг тавдугаар сар хүртэл зогсоогоод байна.      Тус үйлдвэрийн газар нь өнгөрсөн онд Европ стандартад нийцүүлсэн, усан суурьтай, үнэргүй, эко будаг үйлдвэрлэж, орон нутгийн дотоодын хэрэгцээг хангаж эхэлсэн. Тухайлбал орон сууцны фасад будах, бусад засварын ажилд эко будгаа ашиглаж, эдийн засгийн хэмнэлт хийх юм. Он гарсанаас хойш хортой нөхцөлд ажилладаг иргэдэд зориулж эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэхээр туршилт эхлүүлсэнээ тус үйлдвэрийн газрын дарга Г.Энхбаяр мэдээллээ   Харин бусад аж ахуйн нэгжийг нөхцөл байдалдаа уялдуулан түрээслэгч, харилцагчдадаа уян хатан хандахыг уриаллаа.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.