Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэнэ

Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурахЦэдорЛхамынбитүүний хурлыгМҮОНРТтүмэн олондоо

Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэнэ
Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэх гэж байна.  Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай.  “Корона буюу COVID 19” вирусний дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон  тул та цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясна уу.   Сүсэгтэн олон та бүхэн шинэ сардаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхыг ерөөе. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.