Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.

Үүнд: 1. Хөл хорио тогтоосон хугацаанд ПС тоглоомын газар ажиллуулсан, 18 цагаас хойш архи худалдсан борлуулсан -3 ААНБ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан худалдааны төв, Морин уралдаан зохион б

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.
Үүнд: 1. Хөл хорио тогтоосон хугацаанд ПС тоглоомын газар ажиллуулсан, 18 цагаас хойш архи худалдсан борлуулсан -3 ААНБ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан худалдааны төв, Морин уралдаан зохион байгуулсан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Цаашид хяналт шалгалтыг эрчимүүлж захирамж, шийдвэр зөрчсөн байгууллага, иргэдийг олон нийтэд мэдээлж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална.2. Томоохон зах худалдааны төвүүдийг хуваарийн дагуу 1 хоног амрааж ариутгал хийх3. Амны хаалтыг орон нутагтаа үйлдвэрлэх талаар оёдлын цехүүдтэй уулзаж зөвшилцөх4. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах5. Ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцийг бүрдүүлэх6. ЭШУТП-аас зээл авсан 80 бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хорио цээрийн дэглэмийн үед авахгүй байх7. Хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлэх, иргэдийн биеийн халууныг хэмжихЭдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх Захирамж маргааш албан ёсоор гарна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.