Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эцэг эх, асран халамжлагч та хараа хяналтаа сайжруулан, үүргээ гүйцэтгэнэ үү...

URUG.MN сайтад "ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ВАЛЕНТИН ТЭМДЭГЛЭЖ НЭГИЙГЭЭ ХҮЧИРХИЙЛЖЭЭ" гэсэн гарчиг бүхий мэдээлэл тавигдлаа. Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад "Насанд хүрээгүй хүүхэд" х

Эцэг эх, асран халамжлагч та хараа хяналтаа сайжруулан, үүргээ гүйцэтгэнэ үү...
URUG.MN сайтад "ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ВАЛЕНТИН ТЭМДЭГЛЭЖ НЭГИЙГЭЭ ХҮЧИРХИЙЛЖЭЭ" гэсэн гарчиг бүхий мэдээлэл тавигдлаа. Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад "Насанд хүрээгүй хүүхэд" холбогдсон хэргийг задлахгүй гэлээ. Албан бус мэдээллээр энэ сарын 14-ний өдөр  Эрдэнэт хотод өсвөр насны хүүхдүүд нийлж, архидан согтуурч улмаар нэгийгээ хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгагдаж буй гэнэ. Одоогийн байдлаар согтолтын зэрэг, согтууруулах ундаа хаанаас, хэрхэн авсан гэх мэт  холбогдох шат шатны шалгалт хийгдэж байгаа юм байна. Өнөөдөр, яг энэ цаг мөчид таны хүүхэд хаана, хэнтэй байна вэ? Гудамж талбайд хэсэг бүлгээрээ цугласан өсвөр насныханд дэмий сэлгүүцэх,  хорт зуршилд автах нөхцлийг та хариуцлага алдан бүрдүүлж байгаа юм биш? Эцэг эх, асран халамжлагч та хараа хяналтаа сайжруулан, үүргээ гүйцэтгэнэ үү...    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.