Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Бага насны хүүхэдтэй албан хаагчийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас санаачлан бага насны хүүхэдтэй албан хаагчдынхаа ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төрийн албан хаагч,тэдний гэр бүлийн аюулгүй тайва

Бага насны хүүхэдтэй албан хаагчийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ
Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас санаачлан бага насны хүүхэдтэй албан хаагчдынхаа ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төрийн албан хаагч,  тэдний гэр бүлийн аюулгүй тайван амьдралд оруулж буй хөрөнгө оруулалт юм.  БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ Улс орон даяар онц байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэр бүлийн гишүүд, хүүхэддээ анхаарал хандуулж чадахгүй байдал үүсч болзошгүй юм. Иймд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачлан 0-5 насны хүүхэдтэй албан хаагчдын ажлын цагийн хуваарийг өөрчилж, 08:00- 11:00, 14:00- 17:00 цагийн хооронд мөрдөн ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ажлын цагт өөрчлөлт оруулсанаар гэртээ үлдсэн хүүхдээ эргэж тойрох, хоол ундыг нь бэлтгэж өгөх, цаашлаад гарч болзошгүй бусад хүчин зүйлээс хамгаалах боломжийг бүрдүүлж өгч байна. Баян-Өндөр сумын ЗДТГ-аас бусад ААН, байгууллагуудад хандан бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийн хуваарьт анхаарч тэднийг ар гэртээ илүү анхаарал хандуулах боломжийг олгож өгөхийг уриалж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.