Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Коби Брайант 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант өчигдөр өглөө 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. 84478063_1027778177597742_5926351168153321472_n Тэдний сууж явсан нисдэг тэрэг Кала

Коби Брайант 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ
Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант өчигдөр өглөө 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. 84478063_1027778177597742_5926351168153321472_n84478063_1027778177597742_5926351168153321472_n Тэдний сууж явсан нисдэг тэрэг Калабасасын ойролцоо уул мөргөн осолдсон бөгөөд найман зорчигч, нэг нисгэгч, нийт есөн хүн хамт явж байжээ. Тэднээс нэг нь ч мэнд үлдээгүй гэнэ. Домогт сагсчин энэ жил 41 нас хүрч байв.  Ослын шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа бөгөөд тэр өглөө маш их манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбоотой байж болзошгүй байна. Болсон явдалтай холбогдуулан зөвхөн Америкийн спортын ертөнц бус, бусад салбарынхан ч гүн эмгэнэл илэрхийлж байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Коби талбай дээр болон талбайн гадна утгаараа домог байж чадсан. Эцэг эх хүний хувьд энэ аймшигтай явдлын улмаас Жианна охинтойгоо цуг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч харамсалтай. Мишель бид хоёрын зүгээс Брайнтын гэр бүлийнхэн, Кобигийн хань Ванессад гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Дугаар 24 ба 8 үүрд тайван нойрс доо... Одоо түүний гавьяа түүх болон үлдэнэ. Коби Брайантын сүүлчийн тоглолт.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.