Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

24 түрүү, 48 медаль

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хүнд жинд Монгол Улсын нэрийг олон жил өндөрт өргөж яваа “Хернинг-2009” ДАШТ-ий нэг мөн

24 түрүү, 48 медаль
Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хүнд жинд Монгол Улсын нэрийг олон жил өндөрт өргөж яваа “Хернинг-2009” ДАШТ-ий нэг мөнгө, “Будапешт-2013”, “Ташкент-2014”-ын хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий долоон медальт О.Бурмаа (Женко), “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аваргын зургаан медальт Б.Одончимэг (Алдар), “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн дэд аварга Г.Наранчимэг (Хилчин) нар уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон. Дээрх гурван бүсгүй нийтдээ 24 түрүү, нийт 48 медаль хүртээд байна. Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа - УАШТ-ээс есөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 16 медаль. ОУХМ Б.Одончимэг УАШТ-ээс 11 алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 19 медаль. ОУХМ Г.Наранчимэг УАШТ-ээс дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 13 медаль хүртжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.