Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Дугуйтай аялагч Сомен Дебнат Монгол орноор аялж байна

2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзл

Дугуйтай аялагч Сомен Дебнат Монгол орноор аялж байна
2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзлаа. Түүний аяллын зорилго нь ХДХВ\/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрбээр 14 насандаа "ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай" гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ\/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм. Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөсөн байна. Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрчээ. НИЙЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.