Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Хаянхярваагийн Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо. Уг арга хэмж

Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Хаянхярваагийн Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, туульч өөлд Т.Галсан, Төрийн хан хуурч, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, соёлын гавьяат зүтгэлтэн, академич Л.Дашням, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар болон түүний гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа. Тус номонд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүтэгдсэн Богд хан, Бурхан халдун, Отгонтэнгэр, Алтан овоо, Алтан хөхий, Говь гурван сайхан, Сутай хайрхан зэрэг 10 хайрханд зориулсан магтаал багтжээ. Сонирхуулахад, нэг хайрханы магтаал 108-аас 1000 гаруй шад мөрөөс бүтсэн аж. Агуулгын тухайд гэвэл тухайн хайрханаас салбарласан уул нурууд, эх авсан гол мөрөн, нуур хүрхрээ, ан амьтан, өвс ургамал, жигүүртэн шувууд, сүм хийд, буган хөшөө зэргийг уран сайхны аргаар дүрслэн бичжээ. Иймд уншигчид уг магтаалуудыг уншсанаар илүү их мэдлэгтэй болох юм. Х.Эрдэв нь Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн бөгөөд түүх нийгмийн ухааны мэргэжилтэн аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.