Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан х

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүллээ
    Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр \/01 дүгээр сарын 13-ны өдөр\/ тохиож байна. Орхон аймагт ажиллаж, амьдарч буй шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Манай аймагт шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын 6 депутат байдгаас Л.Баяндалай, Д.Цэен-Ойдов, С.Ёндонцамц нар хүрэлцэн ирсэн юм. Ардын Их Хурлын депутат Д.Тогооч, Д.Рэнцэннацаг, Д.Адъяа нар Улаанбаатар хотод Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээнд оролцож байгаа аж. Мөн Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан аймаг сумын цолтой хүчит 64 бөхийн  барилдааныг  зохион байгууллаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.