Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Дарга нарын өгсөн үүрэг даалгавар БСУГ-д үйлчилдэггүй

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай зогсоох

Дарга нарын өгсөн үүрэг даалгавар БСУГ-д үйлчилдэггүй
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай зогсоохоор шийдвэрлэсэн. 12-дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан хуралдаж, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгаланд сургууль, цэцэрлэгийн багш нарыг амраахыг үүрэгдсэн. Угтаа багш, сурган хүмүүжүүлэгчид ч ар гэр, үр хүүхэдтэйг сануулж, тэдэндээ цаг заваа зарцуулах боломжийг олгосон нь тэр.  Гэвч БСУГ-т аймгийн хэдэн дарга нарын үүрэг даалгавар нэг их чухал биш бололтой. Баяраас хойш багш нарын дунд элдэв сургалт семинар, тэмцээн ар араасаа зохион байгуулагдсаар... Үүгээр ч зогсохгүй та нарт хамаагүй захирамж, сургалттай багш нарыг амраахгүй гэж холбогдох мэргэжилтнүүд багш нарыг зандарчээ. Тэгвэл эдгээр сургалт багш нарын багшлах, заах аргад үр дүнгээ өгдөг үү? Эсвэл БСУГ л ажлын төлөвлөгөө нормативаа биелүүлэх нь чухал уу.  Амралтыг амралтаар нь, ажлыг ажлын цагаар нь зохион байгуулбал ямар вэ? 81622500_588989558579794_1726826682649673728_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.