Цалингийн доод хэмжээ ба бичигдээгүй хууль...
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн.Ингэснээр 2019 онд нийгмийн даатгалын доод шимтгэл 43,200 төгрөг байсаннь 56,700
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн. Ингэснээр 2019 онд нийгмийн даатгалын доод шимтгэл 43,200 төгрөг байсан нь 56,700 төгрөг болж нэмэгдэж байна.
Цалингийн доод хэмжээ ба бичигдээгүй хууль...
Цалингийн доод хэмжээг нэмсэнээр, сарын цалингаараа ахуй амьдарлаа авч явж буй иргэдийн амьдралд өөрчлөлт үүсэхгүй л болов уу. Учир нь цалин нэмэгдэхтэй холбоотойгоор түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Үүнд л засгийн газраас хяналт тавихгүй юм бол нэмэгдэхүүний байрыг солиод, нийлбэрийн утга өөрчлөгдөхгүйтэй агаар нэг. Үүнд тусгайлан анхаарсан зохицуулалт бий юу? Чанарын ялгаа бий юу?
Жишээ нь: 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн http:\/\/www.ubstat.mn\/ статистикийн хэлтсээс гаргасан мэдээлэлд өдрөөс өдөрт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг харуулжээ. Бид хууртаад байгаан биш биз?...
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0