Эрдэнэтийн "Баяжуулагчид" дээд амжилт тогтоохоор ажиллаж байна
Энэ онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бүтээн байгуулалтын ажилд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техник, технологийн томоохон шинэчлэлүүд хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн. Баяжуулах үйлдв
Энэ онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бүтээн байгуулалтын ажилд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техник, технологийн томоохон шинэчлэлүүд хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлын үр дүнд энэ онд анх удаа 32.2 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоохоор хичээн ажиллаж байна. Тус цехийн үйлдвэрлэлийн үндсэн хэсгүүд болох Бутлан тээвэрлэхээс эхлээд Шүүн хатаах, Хаягдлын аж ахуй хүртэлх бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнөж, бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж ашиглалтад орсноор энэхүү боломж бүрджээ. Дашрамд Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт давж биелсэн амжилттай явна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0