“Шударга утас-71600” ажиллаж эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь &ldq
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд шударга бус үйлдэл, авлига, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, хууль бус үйлдэл, гэмт хэргийг таслан зогсоох зорилготой юм. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгуулж хэрэгжилтэд хяналт тавьж хариуг мэдэгдэх болно.
Эрдэнэт үйлдвэрийн газрын өмч, эд хөрөнгийг хулгайлах, завших, үрэгдүүлэх, устгах, гэмтээх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл алдагдсанаас хувь хүний албан тушаал нэр төр, алдар хүндэд харш аливаа үйлдэл гарахаас сэргийлнэ. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.
“Шударга утас” нь таны мэдээллийг хадгалан авч, эрх бүхий албан тушаалтанд хүргэх болно.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор “ШУДАРГА УТАС-71600” таныг сонсож байна.
А.Бямбамаа
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0