Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн

Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1,45 сая юаниар санхүүжүүлэхээр болсон байна. Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группын лабораторид туршилт хийх ажлууд багтжээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.