Эрүүл мэндийн үзлэгийг ирэх сарын 15-нд дуусгавар болгоно
Эрдэнэт үйлдвэр, “Медипас” төвтэй хамтран жил бүр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тодорхой хуваарийн дагуу зохион байгуулсаар ир
Эрдэнэт үйлдвэр, “Медипас” төвтэй хамтран жил бүр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тодорхой хуваарийн дагуу зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн 6 дугаар сарын 28-наас эхэлсэн үзлэгт 9000 гаруй ажилтныг хамруулахаар төлөвлөн, 9 төрлийн шинжилгээний багц санал болгожээ. Энэ сарын 23-ны байдлаар 5680 уурхайчин, 380 гаруй ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд үзлэгт хамрагдсан талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Бүртгэлийн мэргэжилтэн Ч.Баярмаа хэлж байна. Энэ долоо хоногт Барилга засварын цех, Ерөнхий захиргаа, Геологи хайгуулын анги, Оёдлын цех, Соёл урлагийн цогцолборын ажилтнууд болон ҮОМШӨ, ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан ирэх сарын 15-ны дотор үзлэг шинжилгээг дуусгавар болгохоор шийдвэрлээд байна.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөг
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0