Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

“Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 23, 24 өдрүүдэд “Ирээдүйн одод”

“Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө
   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 23, 24 өдрүүдэд “Ирээдүйн одод” сургууль болон Баян-Өндөр сумын спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцож шилдэгээр шалгарсан баг тамирчдад шагналыг гардуулан өглөө.            Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, волейболын төрөлжсөн клубүүдийн суралцагчдаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 19 нийт 35 багийн 360 орчим тамирчид оролцсоноос Б.Даваажаргал ахлагчтай XIV сургуулийн эрэгтэй баг тамирчид, М.Хулан ахлагчтай “Ирээдүйн одод” сургуулийн эмэгтэй баг тамирчид  тус тус тэргүүн байр эзэллээ. Мөн С.Хүслэн ахлагчтай V сургуулийн эмэгтэй баг тамирчид, Б.Хас-Эрдэнэ ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эрэгтэй баг тамирчид дэд байр, Б.Төгс-Эрдэнэ ахлагчтай  “Ирээдүйн одод” сургуулийн эрэгтэй баг тамирчид, Г.Сансармаа ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эмэгтэй баг тамирчид тус тус гуравдугаар байранд шалгарлаа. Мөн “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй довтлогч, холбогч, чөлөөт хамгаалагч, шилдэг тэгш тоглогчийг шалгаруулан өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагнасан юм.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.