Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Бутлагдсан хүдэр дамжуулах хүчин чадал нэмэгдэв

Эрдэнэт үйлдвэрийн голт зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р конвейерийн редукторыг шинэчлэн солих ажил өчигдөр 16 цагийн турш үргэлжилж, 23 цаг 30 минутад тоног төх

Бутлагдсан хүдэр дамжуулах хүчин чадал нэмэгдэв
Эрдэнэт үйлдвэрийн голт зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р конвейерийн редукторыг шинэчлэн солих ажил өчигдөр 16 цагийн турш үргэлжилж, 23 цаг 30 минутад тоног төхөөрөмжийг амжилттай залгалаа. ХБНГУ-ын Sew euro driwe компанийн ХЗК-260 маркийн хоёр редуктор конвейерт суурилуулснаар цагт 3600 хүртэл тонн хүдэр нунтаглалт руу дамжуулах боломж бүрдэж, хүчин чадал нэмэгдлээ. Ингэснээр төв корпусын есөн тээрмийг хүдрээр найдвартай хангахаас гадна засварын ажил багасаж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдав. Тус хэсгийн тоног төхөөрөмжийг түр хугацаанд зогсоож хийсэн техникийн шинэчлэлийн хүнд ачаалалтай энэхүү ажлыг Баяжуулах үйлдвэрийн Засварын болон Бутлан тээвэрлэх хэсгийн ажилчид нарийн тооцоолол, өндөр зохион байгуулалттайгаар хамтран гүйцэтгэсэн байна. Редукторыг хүчин чадал өндөртэй, орчин үеийнхээр шинэчлэх ажил хуучин конвейруудын 60 орчим хувьд нь хийгджээ. Эхнийхийг 2013 онд шинэчилсэн бөгөөд одоогоор эвдрэл доголдол гараагүй хэвийн ажиллаж байна. Мөн техникийн шинэчлэлийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсэгт АНУ-д үйлдвэрлэсэн “Метсо” компанийн бутлуур суурилуулах ажил үргэлжилж байна. Ирэх жил нэг дунд, нэг жижиг бутлуур солих юм. Ингэснээр жилд 22 сая тонн хүдэр хүлээн авч бутлах нөхцөл бүрдэнэ. Харин энэ жилийн хувьд тус хамт олон 17 сая 233 мянган тонн хүдэр хүлээн авч боловсруулахаас 104 мянган тонноор илүү гаргасан амжилттай явна. М.ОДГЭРЭЛФото: Б.БАТТӨГС
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.