Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Залуу ажилтны сургалт” боллоо

Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллаг

“Залуу ажилтны сургалт” боллоо
  Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллагаа,онцлогийн талаар мэдээлэл хийв. Уг сургалтад 35 хүртэлх насны 99 ажилтан хамрагдсан бөгөөд “Байгууллагын хөгжилд-Залуучуудын оролцоо”, “Залуу үе-Төлөвшил”, ХАБЭА-н манлайлал” зэрэг сэдвээр Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэг, Эрдэнэт сургуулийн ахлах багш,сэтгэл судлалын ухааны магистр Б.Уламбаяр, ХАБЭА-н хэлтсийн Тэргүүлэх инженер Ц.Оргил нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр тус цехийн лаборант Б.Бота, дээж авагч Б.Шүрэнцэцэг, засварчин Д.Батзориг нарыг Орхон аймгийн хүндэт тэмдгээр  шагналаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу тэдэнд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.   Т.Батчулуун
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.