Главпродукт молоког хар жагсаалтад оруулжээ
ОХУ-ын Хяналтын алба “Алексеевское”, “РогачевЪ”, “Главпродукт”, “Коровка из Кореновки”, “Глубокое”, “Молочная стра
ОХУ-ын Хяналтын алба “Алексеевское”, “РогачевЪ”, “Главпродукт”, “Коровка из Кореновки”, “Глубокое”, “Молочная страна”, “Совок”, “Густияр”, “Волоконовское”, “Вологодские молочные продукты”, “Торговый дом Сметанин”, “Белгородские молочные продукты”, “Лента” зэрэг үйлдвэрүүдийн өтгөрүүлсэн сүү буюу “молоко”-нд хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар “Глубокое” болон “Главпродукт” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаагүй тул цаашид өтгөрүүлсэн сүү гэж болохгүйг анхааруулаад, хар жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, дээрх үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд өтгөрүүлсэн сүүний чухал үзүүлэлт болох хуурай тосгүйжүүлсэн сүүний үлдэгдэл дэх уурагны хэмжээ бага буюу хуурай сүүний ийлдэс ашигласан нь тогтоогдсон, механик хольц илэрсэн гэлээ.
Дашрамд дуулгахад, Монгол улсад ихэвчлэн “Главпродукт” үйлдвэрийн өтгөрүүлсэн сүү буюу молоко худалдаалагддаг билээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0