Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Волейболын дээд лиг маргааш Орхон аймагт нээлтээ хийнэ

Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг анх удаа орон нутагт хийхээр товлосон бөгөөд энэ сарын 7-ны өдөр буюу маргааш зохион байгуулна. Улмаар спорт сонирхогч хү

Волейболын дээд лиг маргааш Орхон аймагт нээлтээ хийнэ
   Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг анх удаа орон нутагт хийхээр товлосон бөгөөд энэ сарын 7-ны өдөр буюу маргааш зохион байгуулна. Улмаар спорт сонирхогч хүүхэд залуус, ахмад үеийнхний “магнайг тэнийлгэсэн” хоёрдугаар тойргийн сонирхолтой тоглолтууд Баасан гаригт эхлэхээр боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулж буй Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тэмцээнд Орхон аймаг, Эрдэнэт хотыг төлөөлөн “Уурхайчин” багийн тамирчид оролцож байна. Тэмцээний бэлтгэл хангах үеэр тамирчдын сэтгэгдлээс хуваалцлаа.  Багийн гишүүн, ОУХМ Д.АЛТАНСУВД: Бид илүү сайн тоглохыг хичээнэ  - Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?   - Волейболын спортоор хүүхэд байх үеэсээ хичээллэсэн гэж бодвол 20-иод жил болж байна. Миний хувьд 2003 оноос “Уурхайчин” багийн гишүүн болж, олон тэмцээнд оролцсон. Орхон аймгийн волейболын спортын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, бахархалтай он жилүүдийг бүтээлцсэндээ баярлаж явдаг. Сүүлийн 4-5 жил спортоос завсарлаад байсан ч энэ жил дүү нараа дэмжин, зохион байгуулалтын тал дээр туслахаар лигийн тэмцээнд оролцож байна.   - Та “Уурхайчин” багийн ололт амжилт бүхэнд хамт байсан. Эргэн дурсахад ямар санагддаг вэ? Хувь хүний хөгжилд энэ спорт хэрхэн нөлөөлдөг талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?   - “Уурхайчин” баг баялаг түүхтэй, амжилт арвинтай. Хэзээ ч мартагдахгүй сайхан он жилүүдийг багийнхантайгаа өнгөрүүлж, тэмцээн уралдаанд гар, сэтгэл нийлэн оролцож явсандаа баярладаг. Манай баг Залуучуудын УАШТ-нээс тасралтгүй 6 удаагийн аварга, Өсвөр үеийн УАШТ-нээс тасралтгүй 5 удаагийн аварга, Үндэсний дээд лигээс 2004 онд аваргаар шалгарч, хэд хэдэн удаа мөнгө, хүрэл медалийн эзэд болж байсан. Миний хувьд Өсвөр үеийн УАШТ-ээс дээд лиг хүртэл бүх тэмцээнд оролцсон. Өнөөдөр бүрэлдэхүүний хувьд 12, ОХУ-аас нэг легионер тамирчинтай тэмцээнд оролцож байна. Волейбол нь багийн спорт учраас хувь хүнийг өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, ямар нэг үүрэг даалгавар биелүүлэх, үг даах, тэсвэр тэвчээртэй болох гээд олон чадварт сургадаг.   - Өрсөлдөгчдийн тухайд юу хэлэх вэ? Хуучин бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа баг тамирчид бий юу?   - Эрэгтэй баг тамирчдын ур чадвар өмнөх жилүүдээс илүү сайжирсан нь харагдаж байна. Манай баг шинэ залуу бүрэлдэхүүнтэй учраас туршлага тал дээр харьцангуй дутмаг байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ манайхан 2-3 жилийн дараа лигт өнгөлнө гэдэгт итгэж байна. Ирээдүй нь маш их гэрэлтэй байгаа. Ямар ч тамирчин тэмцээн уралдаанд оролцохын хэрээр туршлагажиж, чадвар нь ахидаг шүү дээ. Ер нь ихэнх баг шинэчлэгджээ. Хуучин тоглож байсан тамирчдаас бүрдсэн нэг баг бий. Хоёрдугаар тойрогт бид хожигдох эрхгүй тул илүү сайн тоглохыг хичээнэ.     - Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийж байна вэ? Тойргийн тоглолтын талаар ойлголт өгөхгүй юу?   - Бид тэмцээн эхлэхээс өмнө өдрийн 2 цагаар бэлтгэл хийж байсан. Эрдэнэтдээ ирснээс хойш өдөрт нэг удаа 3 цагаар бэлтгэлээ хангаж байна. Тойргийн тоглолтыг энгийнээр тайлбарлавал, эмэгтэй 6 баг байна гэж бодоход бусад 5 багтайгаа тойргийн тоглолт хийнэ. Энэ удаагийн лигт гурван тойргоор тоглож, тойрог бүрт өмнөх тоглосон багуудтайгаа дахин тоглох зарчмаар явагдана.    - Баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.  erdenettoday.mn 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.