Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ил уурхайн хамт олон таван сая төгрөгийн эзэд боллоо

Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр цех нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Хөдөлмөрийн аюулгүй байд

Ил уурхайн хамт олон таван сая төгрөгийн эзэд боллоо
 Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр цех нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны  гуравдугаар улирлын дүнгээр хэсэг тус бүрээс  Ил уурхай, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.     Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал санаачилга дэвшүүлсэн 27 ажилтнуудыг “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа  бүртгэж дурсгалын зүйлсээр урамшуулах юм. “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа шалгарсан 14 ажилчид үйлдвэрийн газрын удирдах бүрэлдэхүүнтэй хийх хүлээн авалт ярилцлагад оролцох бол “Аюулгүй ажиллагч”-аар гурав дахь удаагаа шалгарсан 14 ажилчдад журмын дагуу мөнгөн шагнал олгох юм.      Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр тэргүүн байр эзэлсэн Ил уурхайн хамт олон журмын дагуу таван сая төгрөгийн эзэд боллоо.     А.Бямбамаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.