Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд оны эхний есөн сарын үйл ажиллагааныхаа үр дүнгийн тайланг гурван хоногийн турш тайлагнаж өнөөдөр дууслаа. “Цех нэгжүүд маань өртөг зардлыг бууруулах, үйл аж

Тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө
 Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд оны эхний есөн сарын үйл ажиллагааныхаа үр дүнгийн тайланг гурван хоногийн турш тайлагнаж өнөөдөр дууслаа. “Цех нэгжүүд маань өртөг зардлыг бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх талаар тодорхой санал санаачилга гаргаж, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бодитойгоор дүгнэж тайлагналаа. Тайлангийн үр дүнгээр цех нэгжүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг нэг бүрчлэн хэлэлцэж, эхний есөн сарын төлөвлөгөө хэрхэн байсан,  дутуу байгаа төлөвлөгөөний хэрэгжилтийг цаашид хэрхэн хангаж ажиллах талаар тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тайлангийн хурлаа  дүгнэж ярилаа.     Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. Төлөвлөх зардлаа хэмнэж, оны эхний есөн сарын байдлаар Улс орон нутгийн төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна  http:\/\/www.erdenettoday.mn                                                                              А.Бямбамаа Фото: Б.Баттөгс    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.