Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нар нарийвчилсан үзлэг хийв

Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтранэлэг цөсний эмчийн хяналтанд байдаг болон онош тодруулах шаардлагатай ажилтнуудад нарийвчилсан үзлэг шинжилгээ хийсэн байна.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нар нарийвчилсан үзлэг хийв
Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран  элэг цөсний эмчийн хяналтанд байдаг болон онош тодруулах шаардлагатай ажилтнуудад нарийвчилсан үзлэг шинжилгээ хийсэн байна. Үзлэгт 82 ажилтныг хамруулан элэг цөсний өвчлөл, дүрс оношилгооны шинжилгээ хийжээ.  Тэдгээрээс 60 ажилтан элэгний өөхлөлт, 13 нь элэгний гемангиом, давхардсан тоогоор  65 ажилтан элэгний вирусын оноштой эмчийн хяналтанд байдаг аж.   Үзлэгийн үеэр ХСҮТ-ийн  элэгний эмч нар зөвлөгөө өгч, 36 ажилтныг давтан шинжилгээнд явуулахаар болсон байна. Давтан шинжилгээгээр элэгний вирус тоолуулах, цусанд ферритин, дельта вирус үзүүлэх, вирусийн ачаалал тоолуулах шинжилгээг дахин хийх юм. Мөн Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон нэг хүнд TACE, RFA эмчилгээ хийлгэхээр  Медипас төв эмнэлэгт  илгээж, Авто тээврийн цехийн  нэг  ажилтанд элэгний Б вирусын вакцин хийлгэх дүгнэлт гарсныг Эрдэнэт сувиллын цогцолборын эмч Б.Солонго мэдээллээ.    http:\/\/www.erdenettoday.mn М.Балжинням Фото: Б.Баттөгс  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.