Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ажилтан та үйлдвэрийн дүүрэгт халтиргаа гулгаанаас болгоомжлоорой

Аюулгүй ЗӨВ ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71-300 дугаар утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 18 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээсажлын байр орчинтой холбоотой

Ажилтан та үйлдвэрийн дүүрэгт халтиргаа гулгаанаас болгоомжлоорой
Аюулгүй ЗӨВ ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71-300 дугаар утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 18 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс  ажлын байр орчинтой холбоотой арван нэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой  тав, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, бусад нэг асуудал ирүүлжээ.      Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, нойтон цас орж байгаатай холбоотойгоор зам талбайд мөстөлт үүсэж байгаа тул ажилтан та үйлдвэрийн орчны явган хүний зам, талбайгаар зорчихдоо ажлын тусгай гутлыг улирлын онцлогт тохируулан зөв сонгож хэрэглэх, явганаар зорчих үедээ яарч сандралгүй тайван, аль болох халтиргаа, гулгаагүй, явган хүний зорчих хэсгийг сонгож өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган зорчихыг анхааруулж байна. Мөн бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан зам, талбайд тогтсон цасыг цэвэрлэх ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс анхаарууллаа. erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.