Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Одоо л зогсооё. Би өөрийгөө алдмааргүй байна

Бодрол... Цор ганц, БИ байхыг хүсэгчид олширсоор. Найз нөхдөө, хажуухаяан дахаа, үр зулзага шигээ дүү нараа ч хэмлэн тохуурхан, өтөл зангаа булингартуулж, хэдэн ч давхарбагныард нуугдаж чадах Хамелео

Одоо л зогсооё. Би өөрийгөө алдмааргүй байна
Бодрол... Цор ганц,  БИ байхыг хүсэгчид олширсоор.  Найз нөхдөө, хажуу хаяан дахаа, үр зулзага шигээ дүү нараа ч хэмлэн тохуурхан, өтөл зангаа булингартуулж, хэдэн ч давхар багны ард нуугдаж чадах Хамелеонууд нийгмээр дүүрэв.      Найз нөхөд, ах эгч, дүү гээд эрхэм хүмүүс надад олон бий. Тэднийгээ ажих нээ нэгийнх нь ахуй амьдрал жаахан дээрдэж дээ гээд л сураг сонсвол- харсан ч хараагүй юм шиг өнгөрч, дотор хүндээ яаж, яагаад тэр гэж гээд л харын санаа агуулан тандаж эхэлнэ. Тэд өөрсөдтэй нь зам мөр, санаа зорилго нийлэхгүй бол худал бүхнийг нялзаан гүтгэж, олныг самууруулан таашааж суух...Монгол хүний зан юм хойно, яая гэх вэ хэмээх байх зарим нь... Хэн нэгэн бусдад таалагдах албагүй ч, яагаад ийм өчүүхэн, хязгаарлагдмал байх гэж. Оюун ухаанаа  суралцан хөгжүүлж, дэмжин сайшааж, талархаж, эерэг  бүхнийг өөртөө кодолж болохгүй гэж. Бидний амьдрал олон асуудалтай. Бүгд л түүнийгээ даван туулахын тулд хичээж яваа. Та ч ялгаагүй. Яагаад өөртэйгөө, өрөөлийн амьдралыг адилтган хайрлаж, хүндэтгэж болохгүй гэж. Амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдал нь таалагдахгүй бол шууд л нокаутад оруулах дайралтаа ил, далдаар хийж эхэлнэ. Ядаж дэлхий бөөрөнхий юм болохоор давслагдаж, хачирлагдаад нөгөөх нь мэднэ, дуулна. Ингээд л чинжаалдуулж, сэтгэл нь өмөрсөн тэр нэгэн, яг тань шиг нэгэн болж хувилагдана. Энэ нь нэг хоёрхон хүний холбоо биш, тасралтгүй үргэлжилнэ, нэг л их амьдралын туршлагатай ч юм шиг, амьдын тамтай ч шиг, ёрын санаатангууд нэмэгдсээр л байх болно. Урдаас чинь хараад инээж суухдаа, аль хэдийнээ багны ардах төрхийг чинь таньж, ухаанаа уралдуулж, уянгалахад та бусдад хэн болж харагддагаа төсөөлөх ч үгүй, хэн болж байгаагаа ч тэр ухаарахгүй... Одоо л зогсооё. Би ч гэсэн өөрийгөө алдмааргүй байна. Өөрийн үргэлжлэл үр хүүхдээ ч ийм төлөвшилтийг олж аваасай гэж хүсэхгүй байна. Чөлөөтэй амьсгалж, чөлөөтэй сэтгэж, өөрөөрөө баймаар байна.        Бид өөрсдийн гэр бүлийн эрхэм нандин тэр л хүмүүсийнхээ өнөөдөр, ирээдүйг бүтээхээр  3 цагийн хэлхээст аж төрж буй. Хамгийн энгийнээр аз жаргалтай, элэг бүтэн, гачигдалгүй амьдрахын л тулд. Өрөөл бусдын сайн сайхны төлөө хамаг бүхнээ дэнчин тавин зүтгэх нэгэн байхад, хүн хүнээ эвдэж, хэмлэж яваа нь зэрэгцэж биш, түүнээс илүү олон байгаа нь аймшигтай.  Иймд та, би хэн бэ гэдгээ эргэцүүлэн нэг дүгнэж, өнөөдрөөс илүү маргаашийн, өрх гэрийн амар амгаланг олохоор тэмтчиж яваа нэгэндээ ерөөлтэй агаад урагшлах гэрлийг бадраагч, алдаа оноог нь дэнслэн тогтоогч нь байгаач.... Хий үзэгдэл мэт хар бараанаар өөрийгөө болон өрөөлийг бүү хувилаач...  А.САРАНЧИМЭГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.