Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс багасчээ

Баяжуулах үйлдвэрийн цех, нэгжүүд “Өглөөний ХАБ ба ажлын байрны дасгал хөдөлгөөн” аянд нэгджээ. Тус аян нь ажилтан хүн ажлаа сэтгэл хангалуун хийх, эерэг хандлагаар өглөөг угтах, ажлын бай

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс багасчээ
 Баяжуулах үйлдвэрийн цех, нэгжүүд “Өглөөний ХАБ ба ажлын байрны дасгал хөдөлгөөн” аянд нэгджээ. Тус аян нь ажилтан хүн ажлаа сэтгэл хангалуун хийх, эерэг хандлагаар өглөөг угтах, ажлын байрны аюулгүй байдлыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааны тодорхой сэдвүүдээр санал солилцох, ажлын байранд дасгал хөдөлгөөн хийх соёлыг төлөвшүүлэх зорилготой хоёр сарын хугацаанд хэрэгжиж байна. “Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт явуулсан аяны хүрээнд ажилтан бүр эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн, бусдадаа түгээснээр харилцаа хандлага сайжирч, ажилдаа гарахаас өмнө 3-5 минут дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс буурсан” талаар ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг мэдээллээ. Уурхайчид өдөр тутам шинэ зүйлд суралцан, мэдлэгээ тэлж, бусдадаа эерэг нөлөө түгээсээр байна.    erdenettoday.mn И.Чинтогтох
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.