Орхон аймаг "Жендэрийн дэд хөтөлбөр"-тэй болно
Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо.
Хурлаар жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний судалгаа болон дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Төсөлд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн болон бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийн ажлыг өрнүүлэх заалтууд тусчээ.
Мөн орон нутгийн тогтвортой хөгжилд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог дэмжих, хөгжлийн үр шимээс хүртэх боломжийг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн жендэрт суурилсан сөрөг нөлөөллийг сааруулах, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн зорилт дэвшүүлсэн байна. Дээрх хөтөлбөрийн үр дүнд жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт хандлага өөрчлөгдөж, эерэг тогтолцоо бүрдэхээс гадна зорилтот бүлгүүдийн жендэрийн эрх тэгш байдал хангагдах, бүх байгууллага жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлттэй болсон байх зэрэг үр дүн гарна хэмээн ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэжээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.