Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Олон бичил биетний цогц бордоог туршиж байна

Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ. &ldq

Олон бичил биетний цогц бордоог туршиж байна
Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ.      “Бичил биетний судалгааг олон жил хийж байна. Судалгааны үндсэн дээр нутгийн омгуудыг гаргаж түүгээрээ байгаль орчин, хөрсний  бохирдлыг арилгах юм. Бохирдол бууруулсан хөрсөөр шимт хөрс бэлтгэж зүлэг ургуулах боломжтой. Энэ бордоо нь олон бичил биетний цогц бордоо юм” гэж  Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд ярилаа.    Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох ажил ийнхүү шат дараатай хийгдсээр байна. Энэ ажлын үр дүн ирэх хавар лабораторийн шинжилгээний  хариугаар гарах юм.    erdenettoday.mn А.Бямбамаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.