Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнд 20 баг өрсөлдөж байна

Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээн өчигдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаа

“SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнд 20 баг өрсөлдөж байна
Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээн өчигдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэж, нийт багууддаа амжилт хүслээ.   Ус хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор тэмцээн эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултын тэмцээнээр үргэлжилж, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, ирц багийн оноонд нөлөөлөх тул танхим дүүрэн үзэгчидтэй байлаа.   Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм.   “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.   Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн газрын 20 цехийн баг оролцож байна. Эхний шатны тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилж шилдгүүд дараагийн шатанд оролцох юм. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Соёл урлагийн цогцолборын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын эхлэл болж байгаагаар онцлог болж байна.  эх сурвалж: http:\/\/www.erdenettoday.mn  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.