Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Б.Болороо талийгч нөхрийнхөө үхлийн шалтгааны дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Өнгөрсөн зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан байда

Б.Болороо талийгч нөхрийнхөө үхлийн шалтгааны дүгнэлттэй санал нийлэхгүй байна
Өнгөрсөн зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан байдаг. Тухайн хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл иргэн Б.Болороо нөхрийнхөө задлан шинжилгээний хариу гартал ганц ч үг дугарахгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд “хаалттай” байсан юм. Харин өчигдөр \/2019.10.19\/ тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөхдөө нөхрийнх нь задлан шинжилгээний хариу гарч, их хэмжээний согтолттой байсан тухай дурьдлаа. Б.Болороо шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа бөгөөд нөхөр нь архи хэрэглэдэггүй байсан, хууль хүчний байгууллагын хэлсэн зарим зүйлс бодот байдлаас зөрч буй тул хэргийг үнэ зөвөөр шийдэхэд олон нийтийн дэмжлэгийг хүсч буй гэдгээ хэллээ. https:\/\/www.facebook.com\/buyanjargalb\/videos\/2560034890729928\/ Мөн тэрээр “Надад эрүү болон хөдөлмөр тал дээр маш чадвартай, сэтгэлтэй 2 өмгөөлөгч байгаа. Тэр хоёр маань аль болох л хуулийн дагуу ажиллаж байгаа, надад ч тэгэхийг зөвлөдөг юм. Гэхдээ хуулийн дагуу явлаа гээд одоо бүх зүйл ойлгомжтой болох гээд байгаа учир би аргаа баран лайв хийсэн юм шүү. Камерын бичлэг үзсэн ямар ч хүн тэр хариунуудтай санал нийлээд, за яахав хуулийн дагуу болно биз гээд сууж чадахгүй байсан” гэж нэмэлт тайлбарыг хийсэн юм
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.