Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭД УРЛАГ, СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨНӨ

Орхон аймгийн иргэдийн урлаг спортынанхдугаар их наадам нээлтээ хийлээ. Наадамд Баян-Өндөр, Жаргалант сумын 35 багийн иргэд өрсөлдөх юм. Иргэдийг урлаг, спортын үйл ажиллагаагаар нэгтгэх, тэдний авъя

ОРХОН АЙМГИЙН ИРГЭД УРЛАГ, СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨНӨ
Орхон аймгийн иргэдийн урлаг спортын  анхдугаар их наадам нээлтээ хийлээ. Наадамд Баян-Өндөр, Жаргалант сумын 35 багийн иргэд өрсөлдөх юм. Иргэдийг урлаг, спортын үйл ажиллагаагаар нэгтгэх, тэдний авъяас, чадварыг хөгжүүлж,  урамшуулах, олон нийтэд сурталчилах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хүний хөгжлийг дэмжих зорилготой “Эрдэнэтийн өнгө” иргэдийн урлаг, спортын анхдугаар их наадмын нээлт Орхон аймагт боллоо. Нээлтэд орон нутгийн удирдла, иргэд, соёл урлаг спортын шилдэгүүд оролцлоо. Энэ үеэр төрийн далбаа, аймгийн тугийг өргөн мандуулж, урлаг спортын анхдугаар наадмын бамбарыг асаалаа.  Эрдэнэтийн өнгө урлаг спортын анхдугаар их наадамд урлагийн төрөлд найрал дуу, хамтлаг бүжиг, эстрад хамтлаг, язгуур урлаг, энтертаймент шоу үзүүлбэр байх бол спортын төрлөөр сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг бадминтон, явган аялал гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм. Наадмыг Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сум, Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Хүүхэд залуучуудын театр, Спортын холбоод хамтран сар гаруйн хугацаанд зохион байгуулж 12 дугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдрүүд”-ээр шилдэгүүдээ шалгаруулах юм байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.